Thursday, March 15, 2012

“Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө” аяны тайлан

 “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын  газартай хамтран “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө аян”-ыг 2011 оны 02 сарын 21-ний өдрөөс 03 сарын 04-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж ажиллалаа. Дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү.

Star tv 01Mar12: Labor Market Information & Career Guidance: Part 2


Constitution of the “European Association of Career Guidance"

Click here to see the document

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний Европын нийгэмлэгийн дүрэм
Энд дарж татаж авна уу

Wednesday, March 14, 2012

Business 2 Business Talk show. Сэдэв: Хүний нөөц

Сэдэв: Хүний нөөц
Проф. Ц.Цэцэгмаа

Энд дарж видеог үзнэ үү

ТӨСЛИЙН ХААЛТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР


МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН ТӨСӨЛ

хӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ  БА
МЭРГЭЖЛийн ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ТӨСӨЛ

хаалтын ёслол

ХӨТӨЛБӨР
2012 оны 3-р сарын 16
Бүртгэл 9:45-10:00
Корпорэйт зочид буудал, 3-р давхарт, Хурлын танхим




10:00-10:10
Хаалтын ажиллагааны нээлт              Проф. Н.Содномдорж
 ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн
ХЗЗМ-ийн мэргэжилтэн
10:10-10:20
ММСС-н МБС-н төсөл                                         Ц.Ундрах
 ММСС-ын МБС-н төслийн Захирлын үүрэг гүйцэтгэгч
10:20-10:30
ХТБ ба Төсөл                                                      А.Зангад
Хөдөлмөрийн төв биржийн захирал
10:30-10:40
Төслийн тойм                                             Айдан Малони
ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн удирдагч,
ХЗЗМ-ийн мэргэжилтэн
10:40-10:50
Мэргэжлийн чиг баримжаа олгох онлайн систем    Роберт Блум
ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн 
МЧБОҮ-н мэргэжилтэн 
10:50-11:00
Мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшүүлэх сургалтууд                            
                                                                Ц.Цэцэгмаа
                 ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн
                                 Сургалт хариуцсан мэргэжилтэн
11:00-11:30
Цайны завсарлага 
11:30-11:40
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем (ХЗЗМС)                           
                                                             Айдан Малони
ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн удирдагч,
                                                 ХЗЗМ-ийн мэргэжилтэн
11:40-11:50
ХЗЗМС-ийн вэб портал                                 Р.Эрдэнэмөнх
                  ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн
                         Мэдээллийн технологийн мэргэжилтэн
11:50-12:00
Монголын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн холбоо                                  Ш.Сосорбарам
                                                        Гүйцэтгэх захирал
12:00-12:20
Олон улсын төсөл                                  Хеннинг Бунгардс
                   ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн
                                            Төсөл хариуцсан захирал
12:20-12:50
Асуулт, хэлэлцүүлэг                                  Н. Содномдорж
ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн
ХЗЗМ-ийн мэргэжилтэн
12:50–13:00
Хаалт                                                                Я.Очирсүх
ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн дэд удирдагч  
МЧБОҮ-ний мэргэжилтэн           
13:00-14:00
Үдийн хоол

Beware the seagull

 Seagull Consultant
  • Flies in
  • Makes a lot of noise
  • Eats all the food
  • Shits all over everything
  • Flies out
Then it puts everything the customer was doing on its resume. --PhlIp

Холбооны лого санал болгоно уу?

Тус холбооны лого зохион бүтээх ажил байна.
Санал онол байвал хуваалцана уу?

Star tv 01Mar12: Labor Market Information & Career Guidance


Холбооны гүйцэтгэх захирал Ш.Сосорбарамын хэлсэн үг

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх төслийн хаалтын ёслол дээр
МОНГОЛЫН АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ш.СОСОРБАРАМЫН ХЭЛСЭН ҮГ
Улаанбаатар, Корпорэйт зочид буудлын хурлын танхим      2012 оны 3 дугаар сарын 16
Сайн байцгаана уу. Та бүхэнд  энэ өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө энэхүү төслийг зохион байгуулагч, хэрэгжүүлэгч төслийн багийн бүх хамт олон, төслийн үр шимийг хүртэгсэд, оролцогч, суралцагч болон биднийг энэхүү төсөлд хамрагдан суралцах боломжийг олгосон байгууллагуудыхаа удирдлага хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа 17 сургагч багш нарынхаа өмнөөс илэрхийлж байна.
Аливаа ажлыг дуусгаад эцсийн үр дүнг нь хэлэлцэх сайхан байдаг. Бид өнөөдөр хийсэн ажлаа дүгнэж хэлэлцэж байна.
Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдсэн зүйлүүд, олсон амжилтууд их бий. Гэхдээ хамгийн том амжилт, хамгийн чухал үр дүн бол нэгдүгээрт, төрийн 3 байгууллагын 17 мэргэжилтэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургагч багш болон бэлтгэгдсэн, хоёрдугаарт онлайн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ бий болсон явдал юм.
Төсөл бидэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох системийг хөгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтран ажиллах боломжийг, үр үндсийг нь бий болгож өглөө. Бид энэхүү үрийг хамтдаа тарьж, арчилж, тордож, бордож, ургуулах ёстой. Энэ утгаараа төслийн багийн дэд удирдагч Очирсүх, Цэцэгмаа багш болон 17 сургагч багш нар бид санаачилан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн холбоо”-г байгуулаад байна.


Манай холбооны эрхэм зорилго:
АМЧБОлгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн зөвлөхүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэхэд оршино. Өөрөөр хэлбэл бид Монгол улсын нутаг дэвсгэр дээр АМЧБОҮйлчилгээний сүлжээг бий болгох, бэлтгэгдсэн зөвлөхүүдээрээ дамжуулан үрийг тарих, түгээх, хөгжүүлэх юм.



Бидний алсын хараа:
Зөв баримжаа           зөв сонголт          зөв мэргэжил     зөв ажил    зөв амьдрал


Мэдээж энэ бол маш том ажил, үүнийг бид хамтаараа хийх ёстой. Үүнд ажил мэргэжилтэй холбоотой бүх төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, холбоод, тэр тусмаа хөдөлмөр эрхлэлтийн хийгээд боловсролын салбартай хамтран хийх хэрэгтэй байна.
МЧБОҮйлчилгээг цэцэрлэгээс нь, ерөнхий боловсролын сургуулиас эхлэн олгож тэднийг өөрийн авьяас, сонирхол, ур чадвараа таньж мэдэх, хүссэн мэргэжлээ эзэмших, зөв сонголт хийхэд туслах, үүний тулд ЕБС-ийн хөтөлбөрт энэ чиглэлийн хичээлийг оруулах, энэ хичээлийг заах мэргэжлийн багш, зөвлөхүүдийг бэлтгэх нь хамгийн чухал байгаа юм.
Олон улсын туршлага, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад хүүхдүүдэд багаас нь баримжаа олгож, ЕБСургууль төгсөхдөө хүүхдүүд ажил мэргэжлийн талаар цогц мэдээлэлтэй, мэргэжлээ сонгочихсон, үйлдвэрлэл дээр ажиллаад ажлын дадлагажилт хийчихсэн хүссэн мэргэжлээрээ суралцахад бэлэн болоод бэлтгэгдчихсэн байдаг. Өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараар мэргэжлээ сонгосон хүн сайн мэргэжилтэн, сайн мэргэжлийн ажилтан болж болж улмаар амжилт гаргадаг.
Иймд хүрэлцэн ирсэн яам, газар агентлагын дарга, удирдлага, мэргэшсэн мэргэжилтнүүд, олон улсын байгууллаг, эрдэмтэн, мэргэд, доктор, профессор та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж ажиллахыг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Tuesday, March 13, 2012

Ажилгүйдэл ба инфляци



www.EAGLE-TV.mn 2010.09.22 - Хөдөлмөрийн зах зээл


MMCC-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн 2011 ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАH

“Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх” дэд төслийн нээлт болов

Монгол улсад АМЧБО зөвлөх бэлдэнэ

Ажил хайж байгаа хүмүүс унших ном

  1. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД КАРЬЕРЫН БАРИМЖААГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ (Судалгааны тайлан, зөвлөмж), Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр, Улаанбаатар, 2010
  2. Хансен, Элен. Ажил мэргэжлийн чиг баримжаа: Бага болон дунд орлоготой оронд зориулсан гарын авлага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Женев хот, 2006 (Монгол хэл дээр)
  3. Хансен, Элен. Ажил мэргэжлийн чиг баримжаа: Бага болон дунд орлоготой оронд зориулсан гарын авлага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Женев хот, 2006 (Англи хэл дээр)



Monday, March 12, 2012

Хэвлэлийн мэдээ


Хэвлэлийн мэдээ

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн харъяа  “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Монгол улсад хөгжүүлэх техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ” дэд төслийн хаалтын ажиллагаа


Улаанбаатар хот (www.mca.mn). Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн харъяа “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Монгол улсад хөгжүүлэх техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ” дэд төслийн хаалтын ажиллагаа 2012 оны 3 сарын 16-нд Корпорейт зочид буудалд болж өндөрлөлөө.

Дэд төслийн зорилго нь Монгол улсад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний нэгдсэн системийн загварыг гаргах явдал юм. Энэхүү системийн загварыг Монголын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон хэтийн хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулсан.
Системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор системийг цаашид удирдан ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлтгэж шаардлагатай ур чадварыг эзэмшүүлж, нийт 120 гаруй хүнд сургалт зохион байгууллаа.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний системийг хэрэглэхэд хялбар байхаар мэдээллийн технологийн боломжит шийдлийг ашиглан, улс даяар үйлчилгээг хүртээмжтэй байхаар бодож загварчлан гаргав. Үүнд:
          Орчин үеийн шийдэл болох интернетэд суурилсан Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем /ХЗЗМС/ буй болсон.
          Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд мэргэжилтнүүдэд дараах ур чадварыг эзэмшүүлсэн. Үүнд: Веб порталын агуулгыг шинэчлэх, техникийн засвар үйлчилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийн төсөөлөл гаргах тухай сургалт зэрэг болно.
          Ажил хайгч, сурагчид, сургууль төгсөгчдөд  ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх мэргэжлийн зөвлөхүүдийг бэлтгэв.
          Ажил хайж буй иргэдэд зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох онлайн системийг нэвтрүүлсэн. 
          МЧБО зөвлөх бэлтгэх сургагч багш нарыг бэлтгэж, цаашдын үйл ажиллагааг үргэлжүлэх тогтвортой байдлыг хангасан.
          ХЗЗМС ба МЧБОҮ-ний гарын авлага гаргасан.
          700,000 ам. долларын өртөг бүхий техник тоног төхөөрөмжийн нарийвчилсан үзүүлэлтийг гаргасан.
          Монголын МЧБО үндэсний зөвлөхүүдийн холбоо байгуулагдсан.
Дэд төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээг Аппликацио, Пем компаниудын консорциум нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэв.
Төслийн хаалтын үйл ажиллагаанд НХХЯ, БСШУЯ , ХХҮГ, МБСГ, ХТБ, НХГ, МСҮТ, саяхан шинээр байгуулагдсан Монголын Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн үндэсний холбоо зэрэг төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоос нийт 60 гаруй зочид уригдан оролцлоо.
ММСС МБС-ын төслийн үйл ажиллагааны талаар болон ХЗЗМС ба МЧБОҮ системийн талаарх мэдээллийг доорх хаягаар лавлана уу: 

ХЗЗМС ба МЧБОҮ-г Монгол улсад хөгжүүлэх техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ төслийн дэд удирдагч Я.Очирсүх
Утас: 464411

ММСС-ийн “Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн олон нийтийн харилцааны мэргэжилтэн Х. Отгонгэрэл
Имэйл: otgongerel@mca.mn
Веб сайт: www.mca.mn
Утас: 70150407 / 99184179