Wednesday, March 14, 2012

Холбооны гүйцэтгэх захирал Ш.Сосорбарамын хэлсэн үг

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх төслийн хаалтын ёслол дээр
МОНГОЛЫН АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ш.СОСОРБАРАМЫН ХЭЛСЭН ҮГ
Улаанбаатар, Корпорэйт зочид буудлын хурлын танхим      2012 оны 3 дугаар сарын 16
Сайн байцгаана уу. Та бүхэнд  энэ өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө энэхүү төслийг зохион байгуулагч, хэрэгжүүлэгч төслийн багийн бүх хамт олон, төслийн үр шимийг хүртэгсэд, оролцогч, суралцагч болон биднийг энэхүү төсөлд хамрагдан суралцах боломжийг олгосон байгууллагуудыхаа удирдлага хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа 17 сургагч багш нарынхаа өмнөөс илэрхийлж байна.
Аливаа ажлыг дуусгаад эцсийн үр дүнг нь хэлэлцэх сайхан байдаг. Бид өнөөдөр хийсэн ажлаа дүгнэж хэлэлцэж байна.
Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдсэн зүйлүүд, олсон амжилтууд их бий. Гэхдээ хамгийн том амжилт, хамгийн чухал үр дүн бол нэгдүгээрт, төрийн 3 байгууллагын 17 мэргэжилтэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургагч багш болон бэлтгэгдсэн, хоёрдугаарт онлайн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ бий болсон явдал юм.
Төсөл бидэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох системийг хөгжүүлэхэд төрийн байгууллагууд хамтран ажиллах боломжийг, үр үндсийг нь бий болгож өглөө. Бид энэхүү үрийг хамтдаа тарьж, арчилж, тордож, бордож, ургуулах ёстой. Энэ утгаараа төслийн багийн дэд удирдагч Очирсүх, Цэцэгмаа багш болон 17 сургагч багш нар бид санаачилан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн холбоо”-г байгуулаад байна.


Манай холбооны эрхэм зорилго:
АМЧБОлгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн зөвлөхүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэхэд оршино. Өөрөөр хэлбэл бид Монгол улсын нутаг дэвсгэр дээр АМЧБОҮйлчилгээний сүлжээг бий болгох, бэлтгэгдсэн зөвлөхүүдээрээ дамжуулан үрийг тарих, түгээх, хөгжүүлэх юм.



Бидний алсын хараа:
Зөв баримжаа           зөв сонголт          зөв мэргэжил     зөв ажил    зөв амьдрал


Мэдээж энэ бол маш том ажил, үүнийг бид хамтаараа хийх ёстой. Үүнд ажил мэргэжилтэй холбоотой бүх төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, холбоод, тэр тусмаа хөдөлмөр эрхлэлтийн хийгээд боловсролын салбартай хамтран хийх хэрэгтэй байна.
МЧБОҮйлчилгээг цэцэрлэгээс нь, ерөнхий боловсролын сургуулиас эхлэн олгож тэднийг өөрийн авьяас, сонирхол, ур чадвараа таньж мэдэх, хүссэн мэргэжлээ эзэмших, зөв сонголт хийхэд туслах, үүний тулд ЕБС-ийн хөтөлбөрт энэ чиглэлийн хичээлийг оруулах, энэ хичээлийг заах мэргэжлийн багш, зөвлөхүүдийг бэлтгэх нь хамгийн чухал байгаа юм.
Олон улсын туршлага, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад хүүхдүүдэд багаас нь баримжаа олгож, ЕБСургууль төгсөхдөө хүүхдүүд ажил мэргэжлийн талаар цогц мэдээлэлтэй, мэргэжлээ сонгочихсон, үйлдвэрлэл дээр ажиллаад ажлын дадлагажилт хийчихсэн хүссэн мэргэжлээрээ суралцахад бэлэн болоод бэлтгэгдчихсэн байдаг. Өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараар мэргэжлээ сонгосон хүн сайн мэргэжилтэн, сайн мэргэжлийн ажилтан болж болж улмаар амжилт гаргадаг.
Иймд хүрэлцэн ирсэн яам, газар агентлагын дарга, удирдлага, мэргэшсэн мэргэжилтнүүд, олон улсын байгууллаг, эрдэмтэн, мэргэд, доктор, профессор та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж ажиллахыг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:

Post a Comment