Monday, March 12, 2012

Хэвлэлийн мэдээ


Хэвлэлийн мэдээ

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн харъяа  “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Монгол улсад хөгжүүлэх техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ” дэд төслийн хаалтын ажиллагаа


Улаанбаатар хот (www.mca.mn). Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн харъяа “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг Монгол улсад хөгжүүлэх техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ” дэд төслийн хаалтын ажиллагаа 2012 оны 3 сарын 16-нд Корпорейт зочид буудалд болж өндөрлөлөө.

Дэд төслийн зорилго нь Монгол улсад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний нэгдсэн системийн загварыг гаргах явдал юм. Энэхүү системийн загварыг Монголын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон хэтийн хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулсан.
Системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор системийг цаашид удирдан ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлтгэж шаардлагатай ур чадварыг эзэмшүүлж, нийт 120 гаруй хүнд сургалт зохион байгууллаа.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний системийг хэрэглэхэд хялбар байхаар мэдээллийн технологийн боломжит шийдлийг ашиглан, улс даяар үйлчилгээг хүртээмжтэй байхаар бодож загварчлан гаргав. Үүнд:
          Орчин үеийн шийдэл болох интернетэд суурилсан Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем /ХЗЗМС/ буй болсон.
          Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд мэргэжилтнүүдэд дараах ур чадварыг эзэмшүүлсэн. Үүнд: Веб порталын агуулгыг шинэчлэх, техникийн засвар үйлчилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийн төсөөлөл гаргах тухай сургалт зэрэг болно.
          Ажил хайгч, сурагчид, сургууль төгсөгчдөд  ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх мэргэжлийн зөвлөхүүдийг бэлтгэв.
          Ажил хайж буй иргэдэд зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох онлайн системийг нэвтрүүлсэн. 
          МЧБО зөвлөх бэлтгэх сургагч багш нарыг бэлтгэж, цаашдын үйл ажиллагааг үргэлжүлэх тогтвортой байдлыг хангасан.
          ХЗЗМС ба МЧБОҮ-ний гарын авлага гаргасан.
          700,000 ам. долларын өртөг бүхий техник тоног төхөөрөмжийн нарийвчилсан үзүүлэлтийг гаргасан.
          Монголын МЧБО үндэсний зөвлөхүүдийн холбоо байгуулагдсан.
Дэд төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээг Аппликацио, Пем компаниудын консорциум нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэв.
Төслийн хаалтын үйл ажиллагаанд НХХЯ, БСШУЯ , ХХҮГ, МБСГ, ХТБ, НХГ, МСҮТ, саяхан шинээр байгуулагдсан Монголын Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн үндэсний холбоо зэрэг төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоос нийт 60 гаруй зочид уригдан оролцлоо.
ММСС МБС-ын төслийн үйл ажиллагааны талаар болон ХЗЗМС ба МЧБОҮ системийн талаарх мэдээллийг доорх хаягаар лавлана уу: 

ХЗЗМС ба МЧБОҮ-г Монгол улсад хөгжүүлэх техникийн дэмжлэг, зөвлөх үйлчилгээ төслийн дэд удирдагч Я.Очирсүх
Утас: 464411

ММСС-ийн “Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн олон нийтийн харилцааны мэргэжилтэн Х. Отгонгэрэл
Имэйл: otgongerel@mca.mn
Веб сайт: www.mca.mn
Утас: 70150407 / 99184179

No comments:

Post a Comment