Tuesday, December 10, 2013

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх 6 дахь удаагийн сургалт амжилттай өндөрлөлөө

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх 6 дахь удаагийн
сургалт амжилттай болж өндөрлөлөө.

2013.11.15                                                                                                           Улаанбаатар хот

Хөдөлмөрийн төв бирж, Ажил мэргэжлийн үндэсний зөвлөхүүдийн холбооноос хамтран зохион байгуулдаг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх 6 дахь сургалт 2013 оны 11 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтыг Хөдөлмөрийн хувийн биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.
Сургалтад хөдөлмөрийн хувийн биржүүдийн 25 ажилтан хамрагдаж, сургалтыг үндсэн хөтөлбөрийн дагуу богино лекц бэлтгэн практик жишээн дээр тулгуурлан харилцан ярилцаж, бүлгийн ажил, хэлэлцүүлэг, дүрд тоглох зэргээр интерактив буюу харилцан оролцооны аргаар явуулав. Мөн сургалтад метаплан картын арга, Брэйнстормингийн арга, насанд хүрэгчдийг идэвхижүүлэх тоглоомын арга, илтгэл тавих, өмнөх хичээлийн бататгал, өдрийн хичээлийн санал, бататгал хийх зэрэг аргуудыг хэрэглэсэн нь ихээхэн үр дүнтэй байлаа. Түүнчлэн тодорхой сэдвүүд дээр зочин багш урьж лекц уншуулсан нь сургалтыг сонирхолтой болгож, оролцогчдыг идэвхжүүлж байв.

  

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Монгол Улсын хэмжээнд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, үйлчилгээ үзүүлэх ажил мэргэжлийн  зөвлөхүүдийг бэлтгэн гаргах, тэднийг чадавхжуулах боломж бүрдэж байгаа юм.  



“Олон улсын ажил мэргэжлийн чиг баримжаа ба зөвлөгөө” сэдэвт ажил мэргэжлийн зөвлөхүүдийн анхдугаар их хурал

“Олон улсын ажил мэргэжлийн чиг баримжаа ба зөвлөгөө” сэдэвт
ажил мэргэжлийн зөвлөхүүдийн анхдугаар их хурал
/International Career Guidance and Counseling Congress/

2013 оны 11 дугээр сарын 28, 29-ны өдрүүдэд Турк улсын Анкара хотод болсон “Олон улсын ажил мэргэжлийн чиг баримжаа ба зөвлөгөө” сэдэвт ажил мэргэжлийн зөвлөхүүдийн анхдугаар их хуралд “Ажил мэргэжлийн чиг баримжаа  олгох үндэсний зөвлөхүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Сосорбарам болон Хөдөлмөрийн төв биржийн төлөөлөл оролцлоо.
Тус их хурлыг Турк улсын Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон Елдирим Бэязит их сургууль /Yıldırım Beyazıt University/ хамтран зохион байгуулсан бөгөөд 300 гаруй төлөөлөгч оролцов.

Хурлын гол зорилго нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээний талаарх мэдээлэл, судалгаа, туршлагаа хуваалцах, энэ үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нөөц боломжийг бий болгох, дэмжлэг үзүүлэх явдал байлаа.





Tuesday, November 19, 2013

Итали улсын Турин хотноо болсон “Ажил мэргэжлийн чиг баримжааны бодлого ба туршлага” сэдэвт сургалт

“Ажил мэргэжлийн чиг баримжааны бодлого ба туршлага” сэдэвт
сургалт, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч,
шийдвэр гаргагчдад зориулсан сургалт

Ажил мэргэжлийн чиг баримжаа  олгох үндэсний зөвлөхүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Сосорбарам 2013 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Итали улсын Турин хотноо болсон “Ажил мэргэжлийн чиг баримжааны бодлого ба туршлага” сэдэвт сургалт, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад зориулсан анхны сургалтанд оролцоод ирлээ.
Тус сургалтанд 12 орны сургалт, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын 22 төлөөлөгч оролцож санал бодол, туршлагаа хуваалцлаа. Бага болон дунд орлоготой орнуудын хувьд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ өөр өөр түвшинд, Боловсрол хийгээд Хөдөлмөрийн салбар нь тус тусдаа бодлоготой үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ үйлчилгээ үндэсний хэмжээнд хөгжихөд учир дутагдалтай байгаад ороцогчид санал нэгтэй байлаа.
Монгол Улсын хувьд ч энэ үйлчилгээ өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн салбарт илүү түлхүү хөгжиж боловсролын салбарт орхигдож байгааг анхааран үзэж цаашид үндэсний хэмжээнд нэгдсэн нэг бодлогоор зангидах асуудал нэн чухал байгааг төлөөлөгчид онцлон тэмдэглэлээ.   
        

   




 

Thursday, November 14, 2013

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЗАР


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХ
БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЗАР

2013.11.14                                                                                                                  Улаанбаатар хот

Зорилго: Ажил, мэргэжилийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг бэлтгэх, чадавхжуулах, зорилтот бүлгүүдийг хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг шинэлэг хэлбэрээр хүргэх, Монгол Улсын хэмжээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх явдал юм.
Зохион байгуулагчид:
·       Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж
·       Ажил мэргэжлийн үндэсний зөвлөхүүдийн холбоо
Хугацаа: 2013 оны 11 дүгээр сарын 18-22
Хаана: Хөдөлмөрийн төв биржийн хурлын танхим
Сургагч багш нар: Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн "Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем ба мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх нь" дэд төслийн хүрээнд Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх, сургагч багшаар бэлтгэгдсэн, үндэсний хэмжээний сургагч багш нар
Сургалтын арга: Орчин үеийн интерактив буюу харилцан оролцооны аргаар, танхимын хэлбэрээр явагдана.
Тавигдах шаардлага:
·       Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх /Нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй бол давуу тал/
·       Хүнтэй ажиллах дур сонирхолтой
·       Илтгэх, ярих, бичих, тайлбарлах, чиглүүлэх, заах арга барил сайтай
·       Олон талын мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
·       Цахим үнэмлэхийн хуулбар
·       Сургууль төгссөн дипломын хуулбар
·       Сургалтын төлбөр буюу 200 000 төгрөг /Ажил мэргэжлийн үндэсний зөвлөхүүдийн холбооны Худалдаа хөгжлийн банкин дахь  404205983 тоот данс/

Сургалтын бүртгэл: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингэсийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн төв биржийн, 3 давхарт 311 тоот.
Жич: Сургалт ажлын 5 өдөр /09-17 цагийн хооронд/ явагдах бөгөөд хамрагдахыг хүссэн хувь хүн, албан байгууллага 2013 оны 11 дүгээр сарын 15-ны дотор хариу ирүүлнэ үү. Суралцагчдын тоо хязгаартай. /1 сургалтанд оролцогчдын тоо 20-25/


Холбоо барих утас: 77121286, 96658268