Tuesday, November 19, 2013

Итали улсын Турин хотноо болсон “Ажил мэргэжлийн чиг баримжааны бодлого ба туршлага” сэдэвт сургалт

“Ажил мэргэжлийн чиг баримжааны бодлого ба туршлага” сэдэвт
сургалт, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч,
шийдвэр гаргагчдад зориулсан сургалт

Ажил мэргэжлийн чиг баримжаа  олгох үндэсний зөвлөхүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Сосорбарам 2013 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Итали улсын Турин хотноо болсон “Ажил мэргэжлийн чиг баримжааны бодлого ба туршлага” сэдэвт сургалт, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад зориулсан анхны сургалтанд оролцоод ирлээ.
Тус сургалтанд 12 орны сургалт, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын 22 төлөөлөгч оролцож санал бодол, туршлагаа хуваалцлаа. Бага болон дунд орлоготой орнуудын хувьд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ өөр өөр түвшинд, Боловсрол хийгээд Хөдөлмөрийн салбар нь тус тусдаа бодлоготой үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ үйлчилгээ үндэсний хэмжээнд хөгжихөд учир дутагдалтай байгаад ороцогчид санал нэгтэй байлаа.
Монгол Улсын хувьд ч энэ үйлчилгээ өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн салбарт илүү түлхүү хөгжиж боловсролын салбарт орхигдож байгааг анхааран үзэж цаашид үндэсний хэмжээнд нэгдсэн нэг бодлогоор зангидах асуудал нэн чухал байгааг төлөөлөгчид онцлон тэмдэглэлээ.