Ажил
мэргэжлийн чиг баримжаа
олгох зөвлөх бэлтгэх 6 дахь удаагийн
сургалт
амжилттай болж өндөрлөлөө.
2013.11.15 Улаанбаатар хот
Сургалтад
хөдөлмөрийн хувийн биржүүдийн 25
ажилтан хамрагдаж, сургалтыг
үндсэн хөтөлбөрийн дагуу богино лекц бэлтгэн практик жишээн дээр тулгуурлан
харилцан ярилцаж, бүлгийн ажил, хэлэлцүүлэг, дүрд тоглох зэргээр интерактив
буюу харилцан оролцооны аргаар явуулав. Мөн сургалтад метаплан картын арга,
Брэйнстормингийн арга, насанд хүрэгчдийг идэвхижүүлэх тоглоомын арга, илтгэл
тавих, өмнөх хичээлийн бататгал, өдрийн хичээлийн санал, бататгал хийх зэрэг
аргуудыг хэрэглэсэн нь ихээхэн үр дүнтэй байлаа. Түүнчлэн тодорхой сэдвүүд дээр
зочин багш урьж лекц уншуулсан нь сургалтыг сонирхолтой болгож, оролцогчдыг
идэвхжүүлж байв.