Tuesday, December 10, 2013

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх 6 дахь удаагийн сургалт амжилттай өндөрлөлөө

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх 6 дахь удаагийн
сургалт амжилттай болж өндөрлөлөө.

2013.11.15                                                                                                           Улаанбаатар хот

Хөдөлмөрийн төв бирж, Ажил мэргэжлийн үндэсний зөвлөхүүдийн холбооноос хамтран зохион байгуулдаг Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх 6 дахь сургалт 2013 оны 11 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтыг Хөдөлмөрийн хувийн биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.
Сургалтад хөдөлмөрийн хувийн биржүүдийн 25 ажилтан хамрагдаж, сургалтыг үндсэн хөтөлбөрийн дагуу богино лекц бэлтгэн практик жишээн дээр тулгуурлан харилцан ярилцаж, бүлгийн ажил, хэлэлцүүлэг, дүрд тоглох зэргээр интерактив буюу харилцан оролцооны аргаар явуулав. Мөн сургалтад метаплан картын арга, Брэйнстормингийн арга, насанд хүрэгчдийг идэвхижүүлэх тоглоомын арга, илтгэл тавих, өмнөх хичээлийн бататгал, өдрийн хичээлийн санал, бататгал хийх зэрэг аргуудыг хэрэглэсэн нь ихээхэн үр дүнтэй байлаа. Түүнчлэн тодорхой сэдвүүд дээр зочин багш урьж лекц уншуулсан нь сургалтыг сонирхолтой болгож, оролцогчдыг идэвхжүүлж байв.

  

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Монгол Улсын хэмжээнд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, үйлчилгээ үзүүлэх ажил мэргэжлийн  зөвлөхүүдийг бэлтгэн гаргах, тэднийг чадавхжуулах боломж бүрдэж байгаа юм.  



No comments:

Post a Comment