Thursday, March 8, 2012

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН ХУРЛЫН ПРОТОКОЛ

МОНГОЛЫН АЖИЛ,  МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨХҮҮДИЙН ХОЛБООНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН ХУРЛЫН ПРОТОКОЛ

2012.03.03                 Улаанбаатар хот
Монголын ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн холбооны үүсгэн байгуулагчдын хурал 2012 оны 03 дүгээр сарын 03-ний өдөр 14 цаг 00 минутад төслийн байранд болж, дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1. Монголын ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, удирдлагыг сонгох
2. Хяналтын зөвлөлийг сонгох.
Холбооны гишүүд хэлэлцэн дараах нэр бүхий хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдэд нэрийг нь дэвшүүллээ:
1. НХХЯамны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн
2. БСШУЯамны төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал
3. ХХҮГазрын дарга Д.Баярсайхан
4. ХТБиржийн дарга А.Зангад
5. НХГазрын дарга Г.Батсайхан
6. НХХЯамны ахлах мэргэжилтэн н.Хадхүү
7. ХХҮГазар Д.Мөнхтогтох
8. ХТБирж Г.Оюунбилэг
9. НХГазар Д.Оюунгэрэл
10. ММСС, МБС-ын төслийн  захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Ундрах
11. ХЗЗМС ба МЧБОҮ-г хөгжүүлэх дэд төслийн дэд зохицуулагч Я.Очирсүх
12. Төслийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Цэцэгмаа
13. ОУХБ х.Монголмаа
14. ОУХБ Д.Нямдаваа
15. SDC- Швейцарийн хөгжлийн агентлаг
16. GIZ - Байгалмаа

Холбооны тэргүүнээр НХХЯамны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн,
гүйцэтгэх захирлаар ХТБиржийн мэргэжилтэн Ш.Сосорбарам нарыг сонгох санал дэвшүүлэв.

Мөн холбооны хүндэт гишүүнээр төслийн багийн ахлагч Айдан Мелони, мэргэжилтэн Роберт Блум, ХЗЗМС-ийн мэргэжилтэн доктор профессор Н.Содномдорж нарын нэрийг тус тус дэвшүүлэв.

Хяналтын зөвлөлийн гишүүдэд:

1. ХХҮГазар Т.Лхагвасүрэн
2. ХТБирж Ц.Оюунзолбоо
3. НХГазар Д.Ган-Оюун
4. Төсөл Р.Эрдэнэмөнх
5. ХТБирж Н.Тамирсайхан нарын нэр дэвшлээ.

Холбоо сургалт, зөвлөгөө өгөх, гадаад харилцаа ба олон нийттэй харилцах гэсэн үндсэн 3 чиглэлтэй байхаар санал нэгтэй тогтов.

Бүгд хүлээн зөвшөөрснөөр хурал 15 цаг 00 минутанд өндөрлөв.


Протокол хөтлөсөн: Т.Лхагвасүрэн

2 comments:

  1. Холбоо байгуулагдсанд баяртай байна. Холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье.
    Н.Бадрах

    ReplyDelete
  2. сайн байна уу

    Wednesday, March 14, 2012 10:04 AM
    From: This sender is DomainKeys verified
    "Kh Urangoo"
    Add sender to Contacts
    To: "yochir2001@yahoo.com"
    мэдээг авлаа

    ReplyDelete